Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж дараах асуудлын хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулах аж. Түүнчлэн “Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэхээр болжээ. Харин үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох юм. Уг мэдээлэл нь хаалттай болно.
Сэтгэгдэл ( 0 )