Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд багагүй өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

 

Засгийн газраас  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг хэлэлцэн шинэчлэн батлаад байгаа билээ. Шинэчлэгдсэн бүтцээр нийслэлийн  удирдлагыг

 

                        -           Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

 

-          Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт,хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн засаг даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч

 

-          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

 

-          Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

 

-        Улаанбаатар хотын Ерөнхий Архиктектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга гэсэн бүтэцтэй  байхаар тогтоосон байна.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд мөн багагүй өөрчлөлт оржээ. Тухайлбал Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нь Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс , Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь, иргэдийн үйлчилгээний төв бүхий Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс болон өргөжиж байна. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвэл мэдээллийн алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон өөрчлөгдлөө.  Мөн Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон. Хуучин бүтцээр  бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц нь

 

Захиргааны алба;

 

-Инженерийн байгууламжийн хэлтэс;

 

-Хот, нийтийн аж ахуйн хэлтэс;

 

-Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс;

 

-Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан бол одоо Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтэс нэмэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотын хог хаягдлыг асуудлыг шинэ менежментээр шийдвэрлэх болж байна. Шинэчлэгдсэн  бүтцээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь:

 

Захиргаа санхүүгийн алба

 

Инженерийн байгууламжийн хэлтэс

 

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс

 

Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

 Харин нийслэлийн хэрэгжүүлэгч агентагуудыг чиг үүрэг, эрхлэх асуудлаар нь  нэгтгэх мөн зарим агенталгийн үйл ажиллагааг өөрчлөн  зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан байна.  Тухайлбал Нийслэлийн газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бол Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болгон өөрчиллөө. Шинэ бүтцээр нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Авто замын газар, Агаарын чанарын алба, Архивын газар, Аялал жуулчлалын газар,  Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (Зуслангийн товчоотой), Биеийн тамир, спортын газар,  Боловсролын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Дотоод аудитын алба, Мал эмнэлэгийн газар, Мэдээллийн технологийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн бүртгэлийн газар, Онцгой байдлын газар (Нөөцийн албатай), Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Статистикийн газар, Татварын газар, Тээврийн газар, Хөдөлмөрийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар гэсэн  32 Агентлаг ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top