УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэн сонирхолтой хуулийн төсөл өргөн барьсан байна. Уг хуулийн төсөл нь гишүүд болон нэр дэвшигчийн гэр бүлд хамаатай. Түүний өргөн барьсан хуулийн төсөлд "УИХ-ын гишүүн нь гадаад нөхөртэй, гадаад эхнэртэй байж болохгүй. Энэ тохиолдолд улсын нууц задарна" гэх утга бүхий заалт байгаа гэнэ. Тэгэхээр эл хуулийн төсөл дэмжигдвэл гадаадын иргэнтэй гэр бүл болсон "товарищ"-ууд нэр дэвшинэ гэж санасаны ч хэрэггүй болох нь.
Сэтгэгдэл ( 0 )