Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 14-ний өдөр 08:00 цагаас болох аж. Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албаны бүтэц шинэчлэгдсэн юм. Даваа гаригт болох удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шинээр томилогдсон нийслэлийн Засаг даргын орлогч болон, агентлагийн дарга нарыг танилцуулах юм. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )