Л.Болд Энэтхэг явна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

 

Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар энэ сарын 15-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийх аж. Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайд АОХН-ийн хүрээнд Дели хотноо БНЭУ-тай хамтран зохион байгуулж буй Ардчиллын боловсролын асуудлаарх Азийн бүсийн бага хуралд оролцож байгаагаараа онцлог юм байна.

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержид бараалхаж, Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийнэ. Мөн БНЭУ-ын Худалдаа, үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Ананд Шарматай уулзаж, хоёр талын эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.

Мөн Мумбай хотноо энэтхэгийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээлд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top