М.Энхсайханд өгөх миний зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

 

М.Энхсайхан гэгч хүнийг улс төрд олон жил зүтгэсэн, тэр утгаараа ганцаардсан цөөвөр чоно гэдэг хочтойг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сүүлийн үед “ганцаардсан цөөвөр чоно” бодол болон явах болжээ.  Арга ч үгүй биз. Бусдыг удирдаж байсан хүн гэнэт бусдын доор ажиллаж, дарамтлуулна гэж бодоогүй байх.  Тиймдээ ч ажлаа өгсөн байх. Энэ нь түүнд нэгийг бодуулж, хоёрыг сануулсан гэдэгт итгэлтэй байна.  

Одоо түүнд нэрээ цэвэрлэж, бусдыг удирддаг хуучин “хэвэндээ” орох ганц арга байгаа юм.  Түүнийг нь детальчилж бичээд өгье.  

М.Энхсайхан бол  улс төрийн туршлага арвинтай тэр ч утгаараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн “тархийг баздаг”.  Өөрөөр хэлбэл экс Ерөнхий сайдыг юу л гэнэ бүлгийн дарга  ёсчлон биелүүлдэг.  Тэгэхээр энэ удаад бүлгийнхээ даргад ээлжит зааварчилгаагаа өгчихөд бараг л болчихно.

“Шударга ёс” эвлийн бүлгийнхэн бөөндөө л шударга ёс гэж ярьдаг.  Үнэхээр л шударга юм бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гурван гишүүнээ арай   “мяа” ажлаасаа татгалзахыг уриалах. Өнөөдөр УИХ-ын гишүүн ,Засгийн газрын гишүүн гурван хүн эвслийн бүлэгт байгаа.  Тодруулбал: Сангийн сайд Ч.Улаан,  Эрчим хүчний сайд М.Сономпил, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Засгийн газрын гишүүнээсээ татгалзаж  УИХ-ын гишүүний ажлаа маш сайн хийх.  Харин өөрсдийнхөө орыг  эвслийнхээ чадварлаг улс төрчдөөр залгамжлуулах хэрэгтэй.  

Ингэснээр ард түмэнд нэр төр олно,  бусаддаа уриалга гаргаж, улс төрийн түүхэнд шинэ хуудас нэмнэ гэх мэтээр олон давуу талтай.  

Ингэж байж М.Энхсайхан санасандаа хүрэх бололцоотой.  Одоо харин үүнийг ажил хэрэг болгох эсэх нь улс төрч  М.Энхсайхан танаа үлдлээ. Ажил хэрэг болгох уу,  бодоод өнгөрөх үү гэдэг таны эрхийн асуудал боллоо.

Мэдээж хэрэг дээрх санааг ажил хэрэг болгох гэж бүлгийн дотоодод асуудал үүсч,  багагүй хугацаа зарцуулах нь тодорхой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(113.23.204.35) 2014 оны 06 сарын 21

Super extecid to see more of this kind of stuff online.

0  |  0
Top