Шинэ, сонин, цаг үеийн мэдээ мэдээлэл, нийтлэл ярилцлагыг дээжлэн хүргэдэг “Дээжис” дижитал сэтгүүлийн энэ удаагийн дугаарт “амар тайвны хөгжим” болох “Ертөнц”цомог маань багтлаа. Урлаг спорт, нийгэм улс төр, техник технологи гээд салбар бүрийн мэдээллээс шинэ, содон бүхнийг дээжлэн хүргэдэг сонирхолтой дижитал сэтгүүлийн шинэ дугаараас та хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгийн талаарх мэдээллийг уншиж бүр сонсож болох юм билээ. iPad, iPhone зэрэг iOS үйлдлийн системийн хэрэглэгчдээс гадна Android үйлдлийн системтэй бүхий л ухаалаг утас, төхөөрөмжөөр унших боломжтой дэвшилтэт технологи бүхий “Дээжис” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд “Брос Рекордс”-ын нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлье. Программын хөгжил байгалийн хөгжим хоёрын хослол танд сонирхолтой байна уу?

Сэтгэгдэл ( 0 )