Дэлхий хамтлагийн залуус мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг харууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

 “Брос Рекордс Монголиа” компанийн дэргэдэх амьд хөгжмийн “Дэлхий” хамтлаг баасан гарагт болж өнгөрсөн “Coal Mongolia-2013” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгоос “Ус”, “Онгод” хэмээх бүтээлүүдийг тоглолоо. Мэргэжлийн бүжигчидтэй хамтарсан манай хөгжимчдийн амьд тоглолт “Баянгол” зочид буудалд цугалсан гадна, дотны зочид төлөөлөгчдийн сонирхолыг ихээхэн татаж чадсан юм. Тэр дундаа “Дэлхий” хамтлагийн тоглолт “Coal Mongolia 2013 Awarding Dinner”-т ирсэн гадны зочдод илүүтэй таалагдаж байгаа нь цугласан олны дундах “хэн бэ? ямар нэртэй хамтлаг вэ?” хэмээх сонирхсон, шохоорхсон уур амьсгалаас илт харагдаж байсан шүү. Сонирхуулахад энэ удаагийн тоглолтонд хөгжмийн зохиолч Онон “A sound”-ын Атка, “Fire” хамтлагийн Батбилэг, Улсын Филормонийн Анар, “Нисванис”-ийн Анар, “Бөртэ” хамтлагийн Мөнх-Эрдэнэ нарын мэргэжлийн хөгжимчид оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top