Яруу найрагч Г.Мөнхцэцэгийн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

1.    Гомпилдоогийн Мөнхцэцэг хэмээх ягаахан хацартай годгор охин анх 1998 онд Монголд анх удаа хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” гэж тэмцээн зохион байгуулагдахад тэргүүн байр хүртэж байжээ.

2.    Арван хэдэн настайгаасаа эхлээд арваад жил уралдаж, гурав, дөрвөн удаа айрагдаж байж, “Болор цом” авсан гэж ярьдаг.

3.    1990 оны “Болор цом”-д оролцсоноор олны танил болсон найрагч.

4.    Төд удалгүй алдарт “Болор цом”-ын эзэн болж яруу найргийн ертөнцөд өөрийгөө дархалж чадсан юм.

5.    Тэрбээр өдгөө Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй.

6.    Өдгөө утга, уран зохиолоо тэр чигт нь хаяж улстөр рүү ханцуй шамласан нэгэн.

7.    Тиймдээ ч МАН-д элсэн улмаар МАН-ын Бага хурлын гишүүн болоод байгаа билээ.

8.    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат тэрбээр төрсөн нутгаасаа улстөрийн карьераа эхлүүлнэ гэж байв.

9.    2011 оны "Болор цом"-ыг Архангайн улс төрчдөөр бүрэн ивээн тэтгүүлж энэ ч утгаараа 2011 оны "Болор цом"-ын эхний гурван байрыг Архангайн гаралтай яруу найрагчид эзэлсэн гэх мэдээлэл байдаг.

10.    Тэрбээр ном цуглуулах хоббитой бөгөөд түүний цуглуулсан номыг зөөхөд нэг ачааны машин багадах юм гэсэн.

11.    УБИС-ийн Утгазохиолын ажилтны ангийг дүүргэсэн. 2000 онд “Сэтгэлийн ангир” шүлгийн анхны номоо, 2001 онд “Чамдаа” нэртэй CD гаргажээ.

12.    2000 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн адтай бүсгүй.

13.    Алтан гадас одонгоо “Өндөр дээд төрийн минь хишиг” хэмээн өглөө болгон залбирдаг гэж байгаа.

14.    “Улаанбаатар буян” компанийг анх байгуулагдахад бичиг цаас, дүрэм журам, судалгаан дээр нь ажиллаж, их буяны үйлсэд гар сунгаж байв.

15.    Айл хэсэх, дэлгүүр хэсэх гэх хоёр ажлыг огт сураагүй гэдэг.

16.    Цүнхэндээ амьдралаа тээж явдаг хэмээн ярьсан байдаг.

17.    Түүнийг МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар сонгосон нь 1990-ээд оныхны хувьд том баяр хөөр байсан гэхэд хилсдэхгүй ч өдгөө түүнийг унагаахаар зүтгэгсэд олон байгаа гэх.

18.    Үе тэнгийнхээ үхэр хонь жилтнүүдтэй дотно нөхөрлөдөг тэрбээр “Болор цом”-ын эзэн Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нартай фракцилдаг.

19.    Түүнийг намынхаа ирээдүйн лидер эмэгтэйчүүдийн тоонд орно гэхэд зарим залуу гишүүд итгэдэггүй гэдэг.

20.    Гэхдээ л Г.мөнхцэцэг ахайтан улстөрөөс урвахгүй гэсэн шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунаа(107.77.206.123) 2025 оны 03 сарын 13

Та Сайхан бусгуй

1  |  0
Эмэгтэй(202.72.245.105) 2025 оны 03 сарын 13

Энэ угаасаа а****ьгүй сээтэгнүүр хүүхэн ш дээ.Хүн хүний нөхөр лүү сээтгэнэсэн ш**** ************ авгай.Нэрээ бодмоор харагдаж байсан шүү.С****тагануур зангаа татаж явахгүй бол амьтны амны зугаа болж дуусахна байна шүү эмэгтэй гуай

1  |  0
Top