Алдарт АВВА хамтлагт зориулсан музей 2013 оны тавдугаар сарын 7-нд Стокгольмын Юргорден арал дээр хаалгаа нээгдэнэ хэмээн н Интерфакс агентлаг мэдээлжээ. Музейн үзмэр Юнас Окерлундын 360 градус бүхий дэлгэцтэй кино танхимаас эхлэх бөгөөд музей үзэгчдэд АВВА хамтлагийн тав дахь гишүүн байх боломж олгох ажээ. Тэд тус хамтлагийн бичлэгийн студид орж, АВВА хамтлагийнхны хувцаснуудаас өмсөж үзэх боломжтой юм. Уг үзэсгэлэнг тус хамтлагийн стилист асан Ингмари Халлинг санаачилжээ.
Сэтгэгдэл ( 0 )