Венесуэлийн удирдагч Уго Чавесын үхлийн шалтгааны талаар элдэв таамаг ихээр гарч байна. Түүний үхэлд хамгийн түрүүнп сэрдэгдэж байгаа нөхдүүд бол АНУ-ын тусгай албад юм. Үүний дараа Чавесын өөрийнх нь хэлсэн үг орж байгаа юм. Тэрээр амьд сэрүүн ахуйдаа өөрт нь зориуд бэлтгэсэн вирусаар хорт хавдар өвчнийг бий болгосон хэмээж байсан юм. Тэр энэ тухай одоохондоо хэн ч мэдэхгүй. Харин 50 жилийн дараа хүмүүст тодорхой болж мэднэ хэмээн анхааруулж байжээ. Эдгээрээс гадна Симон Боливарын хараал хүрсэн гэх мэдээлэл тархаж эхэлжээ. Хоёр жилийн өмнө Уго Чавесын тушаалаар Симон Боливарын шарилыг өөр газар оршуулсан бөгөөд энэ үйл ажиллагаанд оролцсон бүх хүн ямар нэг байдлаар нас барсан байна. Зарим нь замын ослоор нас барсан бол зарим нь өвчнөөр өөд болж толгой дараалан амь алджээ. Хамгийн сүүлд Уго Чавес амьд үлдсэн байсан бөгөөд Боливарын шарилыг Пантеонд байршуулсны дараа Чавесийн бие чилээрхэж эмнэлгийн шинжилгээгээр хорт хавдар гэсэн онош гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )