Солонгосын хойгийн мөргөлдөөн хурцадвал Өмнөд Солонгосын Пэннендо аралд цохилт өгнө хэмээн БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун сүрдүүлжээ. Ким Чен Ун БНАСАУ-ын их бууны анги нэгтгэлүүдийг шалгаж явахдаа эл мэдэгдлийг хийсэн гэж KCNA агентлаг мэдээлсэн байна. БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун АНУ болон өмнөд Солонгос нь хамтарсан хээрийн сургууль хийж байгааг эсэргүүцэж нэн даруй зогсоохыг шаардсан билээ.
Харин АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд "Гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Япон, Өмнөд Солонгос улсуудын аюулгүй байдлыг АНУ хангаж байна" хэмээн мэдэгдсэн. Мөн энэ нь жил тутмын ээлжит хээрийн сургууль бөгөөд батлан хамгаалах шинж чанартай гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )