ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос –Зөвлөлтийн төрийн сүлдийг зохиосон алдарт яруу найрагч Сергей Михайлковын 100 насны ойд баярын мэнд хүргэхээр тэдний үр хүүхдүүдийн гэрт зочилжээ. Тэрээр алдарт зохиолчийн амьдарч байсан Николина Гора тосгонд “алжаалаа тайлан” суусаар шинэ өдөртэй золгосонд Михайлковынхон ихэд билэгшээжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Михайлков бол манай улс орны бүхэл бүтэн эрин үе юм “ гэж цохон тэмдэглээд 2008 он гэхэд их зохиолчийн бүтээл туурвил 300 сая хувиар хэвлэгдээд байсан тухай баримтыг олж үзсэнээ бахархалтайгаар сонирхуулжээ.
Сергей Михайлковын хүү Никита нь “Наранд зүдрэгсэд” киногоороо 1994 онд Каннын болон Оскарын шагнал хүртсэн Оросын алдарт кино найруулагч юм.
Мөн ах Александр Михайлков-Кончаловский нь Орос,Америкийн алдарт найруулагч билээ. Сонирхуулж хэлэхэд хэдэн удмаараа урлаг соёлын мөр хөөсөн эдний намтарт алдарт зураач Василий Суриков багтдаг юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )