Казахстаны Павлодар мужийн нэгэн малчныд гурван нүдтэй, найман хөлтэй хурга төржээ. Хурганы эзэн Куандык Бекитаевын ярьснаар, хонь нь ихэр хурга гаргах ёстой байсан бөгөөд экологийн муу үр дагаварын улмаас ийм амьтан төрсөн аж. Тэрбээр “Би үүнийг хүмүүст дохио сэрэмжлүүлэг өгч байна л гэж бодож байна. Өнгөрсөн жил нэг хонь гурван хөлтэй хурга төрүүлсэн. Тэр нь амьдраагүй” хэмээжээ. Одоогийн айдлаар хурганы эзэн гау хөгжилтэй хургаа газар булах уу, аль эсвэл бусад хүмүүст анхааруулга өгөх зорилгоор буюу "Экологид санаа тавихгүй бол ийм юманд хүргэж мэдэх юм гэх үүднээс” занданшуулах уу гэдгээ шийдээгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )