Энэтхэгийн Хайдарбадад болсон хоёр удаагийн бөмбөг дэлбэрэлтэнд хүмүүс өртлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

BBC News

Энэтхэгийн Өмнөд хэсэгт оршдог Хайдарбад хотод хоёр удаагийн бөмбөг дэлбэрэлтэнд өртөж 12 хүн нас барж дор хаяж 50 гаруй хүн шархадсан байна.

 Бөмбөгнүүдийг хоёр унадаг дугуйнд зүүсэн байсан бөгөөд олон хүнтэй худалдааны захад дэлбэлсэн нь үүнээс өмнө 2011 оны 9 дүгээр сард Шинэ Делид Дээд шүүхийн байрны гадаа дэлбэлсэн, 13 хүний амь насыг авч одсон анхны хүчтэй бөмбөгийг мөн ийм маягаар хэрэглэснийг тэмдэглэх хэрэгтэй юм. Хайдарбадад болсон энэ халдлагын талаар илүү тодорхой зүйл одоогоор мэдээлэгдэхгүй байгаа бөгөөд үүнээс гадна дэлбрээгүй үлдсэн 3 дахь бөмбөгийг холгүй газраас олсон тухай мэдээ байга юм. Албаныхан иргэдийг тайван байхыг уриалсан бөгөөд болсон хэрэг явдлыг шалгаж байна гэжээ. Энэ халдлага нь Кашмирын салан тусгаарлагчид лалын шашинт Кашмирын бүс нутагт эсэргүүцлийн хөдөлгөөнөө идэвхжүүлж эхэлсний улмаас улс орон даяар байлдааны бэлэн байдалтай байгаа үед болон олон тооны тооны лалын шашинтны цөөнх оршин суудаг, Лалын намын тулгуур болж ирсэн, шашны хурцадмал байдлын олон жилийн түүхтэй Хайдарбад хотод гарсаныг ажиглагчид тэмдэглэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top