Сингапурчууд хүн амын тоог зохиомлоор нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Al-Jazeera

 Хамгийн багаар бодоход 4000 орчим хүн цугларч Засгийн газраас саяхан зарласан цагаачлалыг дэмжих замаар хүн амынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

 Энэ жагсаал цуглаан дэг журамтайгаараа дэлхийд гайхагддаг хот улсад болсон олны  эсэргүүцэл гэдгээрээ анхаарал татаж байгаа бөгөөд нийгмийн бухимдал нэмэгдэж, олон жилийн турш засгийн эрхийг барьж буй Ардын намын цагаачлалын салбарт баримтлаж буй бодлогод олон нийтийн дургуйцэх явдал өсөж байгаагийн илэрэхийлэл боллоо гэж ажиглагчид тэмдэглэж байна.  Үүний өмнөхөн энэ сарын эхээр хүн ам нягт суурьшсан энэ арал дээр ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхийн тулд оршин суугчдынхаа тоог 2030 он гэхэд одоогтйн байгаа 5,3 саяаас 30 хувиар өсгөж 6,9 саяд хүргэж болох тухай заасан Цагаан номыг парламент баталсан юм. Хэрэв шинээр цагаачлагчдыг тооцохгүй бол улс орны хөдөлмөрийн чадвартай хүний тоо 2020 оноос эхлэн цөөрч эхлэх бөгөөд улмаар 2025 оноос эхлэн сингапурчуудын нийт тоо багасах болно гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа юм. Гэвч энэ шинэ бодлогыг эсэргүүцэгчид Ардын намын баримтлаж буй энэ стратеги нь өнөөгийн хүн амын нийгэм, эдийн засгийн элбэг хангалуун амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Дээр дурьдсан эсэргүүцлийн арга хэмжээ нь засгийн эрхэнд 50 гаруй жил болж байгаа Ардын намын эсрэг чиглэсэн анхны арга хэмжээ бөгөөд 2016 онд болох сонгуулийн өмнөх улс төрийн сөргөлдөөний төвд цагаачлалын асуудал орж ирэх нь тодорхой боллоо гэж ажиглагчид тэмдэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top