Хар тамхины Бароныг устгасныг Хятадууд цэргийн том амжилт хэмээн дүгнэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Global Times

 Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар тус улсын цагдаагийнхан Бирмын зүүн хойд хэсэгт нуугдаж байсан, энэ орны хар тамхины барон гэддэг Нау Кхамыг устгахын тулд нисгэгчгүй хөөрөгч аппаратыг хэрэглэх боломжийг авч үзэж байсан бөгөөд энэ нь түүнийг амьдаар нь баривчлах боломж байхгүй гэж тооцож байсантай холбоотой юм.

 Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Нау Кхам 2011 оны 10 дугаар сард Меконг мөрөн дээр түүний дээрэмчдийн бүлэг хятадын 13 усан цэргийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд түүний байгаа газрыг Хятадын Beidou хэмээх сансарын хяналтын системын тусламжтайгаар илрүүлсэн байна. Нутгийн иргэдийн зүгээс Нау Кхамд үзүүлж байсан тусламж дэмжлэгийн улмаас түүнд ойртоход ихээхэн хэцүү байсан болон түүнийг баривчлахыг шаардсан олон нийтийн дарамт шахалт нэмгдсээр байсан учир Хятадын цагдаа нар түүний байрлаж байгаа газар нутгийг бүхэлд нь бөмбөгдөхөөр төлөвлөж байсан юм. Ингээд нисгэгчгүй хөөрөгч аппаратыг ашиглах төлөвлөгөөнөөс татгалзсаны дараагаар Хятадын болон Лоасын цэргүүд шөнийн дайралт хийж өнгөрсөн оны 11 дүгээр сард цаазаар авах ялаар шийтгүүлсэн Нау Кхамыг баривчилсан байна. Энэ болсон хэрэг явдал бусад улын нутаг дэвсгэрийг бөмбөгдөх Хятадын бололцоо улам бүр өсөн нэмэгдэж буйг гэрчилж байгаа бөгөөд ийм төрлийн арга хэмжээ авахаас буцахгүйгээ мэдэгдэж байгаа түүний сануулга боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наугийн найз(182.160.56.238) 2013 оны 03 сарын 17

Манай Нау Кхам ч эрийн хугархай шүү. Хо хо.

0  |  0
Top