Өмнөд Солонгосын иргэдийн гуравны хоёр нь цөмийн зэвсэгтэй болохыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Chosun Ilbo

 Хойд Солонгосын цөмийн туршилтын дараахан тус бүр 1000 орчим хүний оролцоотой явагдсан, хоёр өөр санал асуулгын дүнгээр нийт оролцогсодын 64 хувь нь Хойд зүгийнхний түрэмгийллийг тогтоон барихын тулд Өмнөд Солонгос өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох ёстой гэж үзсэн байна. Үүнтэй зэрэгцэн Японы Ерөнхий сайд Абэ парламентад хэлсэн үгэндээ Япон улс Хойд Солонгоос өрсөн цохилт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал гэсэн санааг цухуйлгасан байна.

 

Ерөнхий сайд Абе-ийн хэлсэн үгийг тодотгон эрх баригч Японы Либерал ардчилсан намын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Такеши Ивая хэлэхдээ Засгийн газар Америкийн цэргийн хүчнээс хэт хамааралтай байгаа байдлаа багасгах, Хойд Солонгост өрсөн цохилт өгөхийн тулд далавчит пуужин зохион бүтээх ажлаа үргэлжлүүлж болзошгүй юм гэсэн байна. Өмнөд Солонгост болсон санал асуулга болон Японы албаны хүмүүсийн мэдэгдлээс харахад Хойд Солонгосын зэвсгээр хүч түрэх бодлого нь энэ бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал газар авахад хүргэж болзошгүй байгаа юм. Гэхдээ зэвсэглэлээр хөөцөлдөх нь Японы хувьд түүний дотоод бодлогодоо баримтладаг давшилтын зэвсгийг хязгаарлах зарчмаас үүдэн хэрэгжихэд ихээхэн бэрхшээлтэй байх нь тодорхой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top