Хятадын кибер тагнуулчил Вашингтоны албан газруудын компьютерийн системд нэвтэрсэн гэж шинжээчид мэдээллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

New York Times

 Хятадын Ардын Чөлөөлөх арми Америкийн томохон корпораци, компани болон төрийн байгууллагуудыг онилсон кибер тагнуулын үйл ажиллагаанд буруутай болохыг нотолсон бас нэг баримт олдлоо гэж кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг Mandiant кампани мэдэгдлээ

 61398-р анги буюу “Шанхайн бүлэг” хэмээн нэрлэгдсэн цэргийн тусгай анги Шанхай хотын захын нэг районд байрлаж байгаа бөгөөд чухамхүү эндээс л АНУ-ын эсрэг явуулж буй кибер халдлагын ихэнх нь  хийгдэж байгаа баримт нотолгоонууд улам бүр олдсоор байна гэж уг компани мэдэгдсэн байна. Mandiant компани нь 2006 оноос хойш дээр дурьдсан бүлгийн зүгээс явуулсан 140 орчим халдлагыг тогтоосон бөгөөд америкийн бусад тусгай албаныхан ч үүнээс гадна 61398-р ангийн захиалгаар үйл ажиллага явуулдаг өөр хэдэн бүлэг байгааг илрүүлсэн гэжээ. Америкийн үйлдэрлэл, худалдааны томоохон компаниуд, түүний дотор Lockheed Martin, Coca-Cola и Apple зэрэг компаниуд ийм иөрлийн халдлагад өртсөөр байгаа бөгөөд, үүний зэрэгцээ Хятадын хакерууд эрчим хүч, байгалын хий, усан хангамжын зэрэг дэд бүтцийн чухал салбаруудад ажилладаг компаниудын мэдээллийн системд нэвтрэхийг улам бүр оролдох болж байна гэж Mandiant компаний илтгэлд дурьдсан байна Харин Бээжин болохоор АНУ-ын эсрэг явуулж буй ийм төрлийн халдлагыг төрөөс дэмждэг гэж тэднийг буруутгаж байгааг эрс эсэргүүцэж байгаа юм. Гэвч Вашингтон хариуд нь Мандайтын илтгэлийг бид мэдэж байгаа бөгөөд түүний үнэн зөв гэдгийг тусгай албад нотлосон гэж мэдэгдсэн байна. Цагаан ордон кибер тагнуултай холбогдол бүхий хятадын албан тушаалтнуудын талаар дипломат хүрээнд хамгийн хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдэж байгаа бөгөөд хэрэв ийм төрлийн халдлага үргэлжилсээр байх юм бол хоёр улсын хооронд тогтсон өргөн хүрээтэй харилцаанд муугаар нөлөөлж болзошгүй юм гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top