ОХУ-ын Москва хотын олон улсын Шереметьево нисэх онгоцны буудал дээр зорчигчид дэлхийн аль ч улс орон луу ердийн болон дүрстэй утсаар үнэгүй ярих боломжтой боллоо.
Нисэх онгоцны буудал дээр Skype-ийн хоёр бүхээг суурилуулсан бөгөөд зорчигчид зөвхөн цахим хаяг болон нууц нэрийг хийхэд хангалттай ажээ.
Утсаар ярьсаны дараа хэрэглэгчийн нэр болон нууц үг хадгалагдахгүй юм.
Шереметьево нисэх онгоцны буудал нь Skype программыг зохион байгуулсан Таллины дараа дэлхийд үнэгүй утасны бүхээг суурилуулсан хоёр дахь улс болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )