“Марсель- 2013 оны европын соёл урлагийн нийслэл” төслийн хүрээнд Францын алдартай хотод энэ жил 400 гаруй соёлын арга хэмжээ зохиогдох юм.
Эдгээрийн дотор 60 үзэсгэлэн,100 гаруй концертыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Төслийн логог Марселийн дизайнер Филип Мальт зохион бүтээсэн байна.
“Марсель- 2013 оны европын соёл урлагийн нийслэл” арга хэмжээний гарааны нээлт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж тус хотын сүм болгон хүндэтгэлийн хонхоо жингэнүүлж боомтын эрэг дээр усан онгоцнууд ёслолын буудлага хийлээ.
Гудамж талбайд Япон,Мексик,Африкийн болон бусад орнуудын орчин үеийн зураачдын үзэсгэлэнг ил дэлгэн үзүүлсэн байна.
Тус хотод энэ жил төлөвлөн буй сонирхолтой арга хэмжээнд жуулчдад зориулсан хоолны фестиваль болох бөгөөд Францын өнцөг булан бүрээс шилдэг тогооч нар хүрэлцэн ирж амттанаараа дайлах юм.Мөн уламжлалт циркийн наадам болон алдарт зураач, барималчдын явуулын үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бүтэн жилийн турш Марсель хот 12 сая зочид хүлээн авах тооцоо байгаа аж.
“Европын соёл урлагийн нийслэл-2013” нэр хүндтэй бүтэн жилийн хөтөлбөрт Словакийн Кошице хот Марсельтэй хамтран ”2013 оны европын соёл урлагийн нийслэл”-ээр томилогдоод байгаа билээ.
“2014 оны европын соёл урлагийн нийслэл” хот төслийг Шведийн Умео, Латвийн Ригад зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )