Кандинский ба Орос орон”нэртэй үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Брюсселийн эзэн хааны урлагийн музейд “Кандинский ба Орос орон”нэртэй үзэсгэлэн  нээгджээ.

Энэхүү үзэсгэлэнгийн танхимд үзэгчид экспрессионист урлагийн үндслэгчдийн  нэг Василий Кандинскийгээс гадна  XIX зууны сүүл XX  зууны  үеийн эхэн үеийн Оросын авангард болон символист урлагийн төрлийн нэрт төлөөлөгч болох  Михаил Ларианов, Наталья Гончарова, Казамир Малевич, Николай Рерих,Михаил Билибин нарын зураачдын 50 гаруй зургийг дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэнд тавигдсан зургуудын ихэнхийг Санкт-Петербургийн Оросын музейн болон Парисын музейн сан хөмрөгөөс залан авчирсан байна.

Кандинский ба Орос орон”нэртэй үзэсгэлэн 6 сарын 30 хүртэл ажиллах юм.

 

М.Мишээл


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top