БЗД | Шахмал түлш борлуулах сонирхолтой иргэдийн бүртгэл эхэллээ

2026 оны 08 сарын 26

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2026-2027 оны галлагааны улиралд гэр хорооллын бүсэд түлш борлуулах 110 цэг ажиллана. Иймд шахмал түлш борлуулах сонирхолтой иргэдийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 08:00–17:00 цагийн хооронд хороодод хүлээж авна.

Бүрдүүлэх материал:

1. Борлуулалтын цэг байгуулах хүсэлт / хувь хүн бол /

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Тухайн дүүргийн хорооны тодорхойлолт / Хорооны тамгатай тодорхойлолт /

4. Татварын тодорхойлолт / E-Mongolia-c татаж авах /

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй тухай бичиг

6. Газрын гэрчилгээний хуулбар

7. Борлуулалт хийх цэгийн газар нь түрээсийн газар бол түрээсийн гэрээтэй байгуулах, гэрээг наториатаар батлуулсан байх,

8. Тухайн борлуулалтын цэг ажиллуулах газрын эзэмших газар нь эхнэр болон нөхрийн нэр дээр бол гэрлэлтийн баталгааны хуулбар, бусад төрөл төрөгсдийн нэр дээр бол нотариатаар итгэмжлэл хийлгэх

9. Тээврийн машины орц гарцын зураг

10. Борлуулалтын цэг байгуулах газрын хашаа болон агуулахын зураг

11. Байршлын зураг, координат / Google map, уртраг өргөрөгийн дугаар/

12. Тулш борлуулахад 2.0-4.0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байх

13. Android эсхүл iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top