Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ

18 минутын өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэлд нийт 100,481 хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдсэн байна. Харин цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хүсэлтийг 2026 оны есдүгээр сарын 3-наас 11-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Тус шатны бүртгэлд:

  • I шатны бүртгэлээс хоцорсон;
  • Түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хамрагдах боломжтой.

Иймд дээрх нөхцөлд хамаарах эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацаандаа хүсэлтээ илгээхийг анхаарна уу.

Нийслэлийн Боловсролын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top