Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил илэрч, 95 хүнийг эрүүлжүүлжээ

33 минутын өмнө

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр нийт 2073 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 741, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 50, хулгайн 17 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 95 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 1 хэргийг шуурхай илрүүлж, 9 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top