“Хаврын 17 учрал” кинон дээр харь газар нууц албан зүтгэж байгаа Оросын тагнуулч Максим Исаев \ Штирлиц \ эхнэртэйгээ зуушийн газар хэдхэн хором уулздаг хэсэг бий.
Тусгай даалгавар гүйцэтгэж буй албан үүргийн эрхээр хоорондоо ганц ч үг сольж чадалгүй харцаараа ярилцсан агшин зуурын хэсгийг тус киноны хамгийн оргил шийдлүүдийн нэг гэдэг.
Чухам энэ хэсэгт Штирлиц-Вячеслав Тихоновтой хамт түүний эхнэрийн дүрд Эльнора Шашкова гайхалтай чадварлаг тоглосон байдаг.
ОХУ-ын гавьяат жүжигчин тэрбээр 75 насныхаа ойг энэ онд Вахтанговийн нэрэмжит театрынхаа алтан тайзан дээр хүндэтгэлтэйгээр тэмдэглэсэн билээ.
Эльнора Шашкова Шукиний нэрэмжит театрын дунд сургуулийг төгсөөд 1963 оноос Вахтанговийн театртай ажил амьдралаа холбожээ.
Тэрээр “Үд дунд сүүдэр арилдаг”,”Үргэлжилсээр,үргэлжилсээр,үзэсгэлэн гоо...”зэрэг кинонд тоглон театрын тайзан дээр олон арван дүр бүтээсэн ч ард түмний дунд “Штирлицийн эхнэр” нэрээрээ алдаршсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
goy kno saihan z**uu saihan huuhen uur yu heleh bileedee