Америкийн кино урлагийн академи ирэх жилийн 86 дахь удаагийн “Оскар-2014” шагнал гардуулах ёслолыг 2014 оны 3 сарын 2-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна.
Америкийн кино урлагийн академийн зөвлөл хэдийгээр 2 сарын сүүлчийн ням гаригт ёслолын ажиллагааг зохион явуулахаар урьдчилан төлөвлөөд байсан ч ОХУ-ын Сочи хотноо зохиогдох өвлийн цагаан олимпийн өдрүүдтэй давхцуулахгүй гэсэн үүднээс хугацааг яльгүй сунгахаар шийдвэр гаргажээ.
Оскарын титэмт барималыг гардуулах ёслол Холливудын “ Dolby Theatre”-ийн Hollywood & Highland Center –т явагдах юм.
Энэ жилээс эхлэн цахим хэлбрээр явагдах болсон шүүгчдийн санал хураалт энэ оны 12 сарын 27 эхлэн шат дараалсаар эцсийн сонгон шалгаруулалт 2014 оны 2 сарын 14-нд явагдан ялалтын буухианд дөхөж очих юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )