“Бумбарааш”таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 30

Москвагийн алдарт Таганкийн театрын захирал агсан нэрт жүжигчин,найруулагч Валерий Золотухин удтал хүндээр өвчилж байгаад 72 насандаа таалал төгслөө.гэж түүний  дотны нөхөр жүжигчин Феликс Антипов хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Тэрээр 1941 оны 6 сарын 21-нд Алтайн хязгаарт “Түргэн булаг”-ийн тосгонд мэндэлжээ.1963 онд Валерий Золотухин Москвагийн театр урлагийн дээд сургууль төгсөөд  жилийн дараа Таганкийн театрт ирсэн байна.

Театрын тайзан дээр тэрбээр олон сайхан дүр бүтээсний дээр “Тайгын эзэн”,”Бумбарааш”,"Дугтуйтай бичиг",”Гэрчийг устга”,”Петр хаан арапаа гэрлүүлсэн үлгэр” зэрэг олон кинонд үзэгчдийн  сэтгэлд  хоногшин үлдсэн  хөгжилтэй сэргэлэн дүрүүдийг бүтээсэн байдаг.

Юрий Любимовын дараа Золотухин алдарт Таганкийн театрын  захирал бөгөөд уран сайхны удирдаачийн  нэр хүндтэй албыг хашиж ирсэн юм.

Энэ сарын эхээр түүний тархины хорт хавдрын шинж  хурцадсан тул арга буюу албан тушаалаа Владимир Флейшерт хүлээлгэн өгсөн талаар “Иитерфакс” агентлаг мэдээлжээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ii(122.201.18.215) 2025 оны 03 сарын 13

Um Mani Bodimi Hum

1  |  0
Top