Санкт-Петербург ч “бяцхан” биш. Бельмондо ч жижигхэн биш билээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 31

ОХУ-ын Санкт-Петербург хотод Францын кино урлагийн нэрт төлөөлөгч, алдарт жүжигчин Жан-Пол Бельмондогийн  уран бүтээлийн үдэшлэгийг зохион байгуулах юм.

Алдарт жүжигчний амьдрал, уран бүтээл, дурсамж дүүрэн энэ үдэшлэгт Жан-Пол Бельмондо өөрөө хүрэлцэн ирж оролцох ажээ.

Ирэх 4 сарын 9-ний өмнөхөн болох энэ үдэшлэг алдарт Жан-Поль Бельмондогийн мэндэлсэний 80 настай өдөртэй давхцах юм.

Тэрээр өөрөө ойн баяраа бяцхан хүрээнд даруухан тэмдэглэхээ зарлаад байгаа ч Санкт-Петербург ч “бяцхан” биш. Бельмондо ч жижигхэн  биш билээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top