Шведийн алдарт хүүхдийн зохиолч Астрид Линдгрен “Дээвэр дээр суудаг Карлсон” номоо бичсэнээс даруй 13 жилийн дараа Орос-Зөвлөлтийн хүүхэлдэйн киноны “Советский мультфильм” студи хөгжилтэй хөөрхөн өөрийн “Карлосон ба жаалхүү” хүүхэлдэйн киног бүтээжээ. Орос Карлсоны дүрийг зураач Анатолий Савченко анх бодож Юрий Бутырин нарын олон зураач хамтран бүтээжээ.
Нилээд хэдэн жилийн 1971 онд тус киног үргэлжлүүлэн “Дээвэр дээр суудаг Карлосон” хэмээх дэд бүлгийг Маргарита Микалян, Валентин Плучек нар найруулан тавьжээ.
Энэхүү 2 кинонд Карлсоны дууг Василий Ливанов,жаалхүүг Клара Румянова,Фрекен Бокт Файна Раневская нар амжилттай дуу оруулжээ.
Сонирхолтой нь Орос-Зөвлалтөд энэ зохиол ид мандан цэцэглэж хүүхдийн талбай, тоглоомын дэлгүүр,номын сан ,кино дэлгэц хаа сайгүй Карлсоноор дүүрэн байхад төрсөн нутаг Шведэд дэлгүүрийн лангууны араас нэг ч тоглоом эрээд олдоогүй гэсэн яриа байдаг.
Харин 2002 онд Швед,Норвегийн хамтарсан Орос хувилбарыг санагдуулам “Дээвэр дээр суудаг Карлсон ”\ Karlsson på taket\ хүүхэлдэйн кино 57 сая Норвег кроны ашиг олжээ.
Бахархууштай нэгэн мэдээ дуулгахад Шведийн банк 2014 оноос эхлэн 20 кроны дэвсгэрт дээр Карлсоны ээж алдарт зохиолч Астрид Линдгрений хөргийг хэвлэхээр болжээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
Zadaa