Америкийн дуучин Женнифер Лопесийн эрх ямба хэтрээд байгаа болтой.Тэрбээр Энэтхэгт крикетийн премьер-лигийн нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөгдсөн байсан ч дэндүү хувийн “амбийц” гаргасан нь зохион байгуулагчдийн дургүйцлийг хүргэжээ.
Лопес тэднээс хувийн онгоц хөлөглөхийг шаардан өөрийн хүрээний бүх “тойрон хүрээлэгчид”-ийг тоо ёсоор нь байлган өндөр хангамж, тансаг орчинд байлгахыг тушаажээ.Эдгээрийн дотор түүний бие хамгаалагчид, туслахууд, стилист,үсчин гоо засалч,тогооч гээд нилээд урт жагсаалт болох юм.
Дэндүү өндөр өртгөөр босох түүний ая дууг зохион байгуулагчид Америкийн реппер Pitbull-оор яаралтай сольжээ.
Энэ бол Женнифер Лопес зохион байгуулалттай арга хэмжээг өөрчлүүлсэн анхны тохиолдол биш гэнэ.
2001 онд ВВС агентлагт хэдхэн хором ярилцлага өгөхөөр хүрэлцэн ирэхдээ 99 дагалдагч,9 гоо сайханч хамт очих “тулган шаардлага” тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )
muuhai ****tei latinonuud bol unen davramtgai