Том Круз Ольга Куриленко нар Москвад “Обливион” киногоо үзүүлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Холливудын нэрт жүжигчин Том Круз  болон Оросын жүжигчин Ольга Куриленко нар Москвад удахгүй дэлгэцэнд гарах шинжлэх ухааны уран зөгнөлт “Обливион” киноны нээлтэнд зориулсан хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд киноныхоо тухай тайлагналлаа.

“Обливион” киноны үйл явдал 2077 онд өрнөх бөгөөд харь гаригийнхантай хийсэн ширүүн тулааны эцэст бүх хүн төрөлхтөн Дэлхийг орхих шаардлагатай болж буй ээдрээтэй адал явдал  бүхий киноны Жек Харперийн дүрд Том Круз амжиллтай тогложээ.

Киноны эмэгтэй гол дүрийн жүжигчин  Куриленкогийн хувьд тус киноны зохиомж шийдэл Оросын алдарт  найруулагч А.Тарковскийн “Солярис” киног тэр чигээр нь санагдуулж байсныг бахархалтайгаар онцолж байлаа. Мөн тэрээр киноны нэр  Орос хэл дээр “Мартагдсан нь” гэсэн утгаар бууж болох талаар саналаа хуваалцжээ. Исландад авсан зураг авалтын үеэр Том Крузийн 50 насны ой тохиож  киноны багийхан түүнд ““Обливион” нэртэй мотоцикл дурсгаж байсныг алдарт жүжигчин сэтгүүлчдэд баяртайгаар дуулгажээ.

“Обливион”  киноны Оросын үзэгчдэд зориулсан нээлт 4 сарын10-нд Москвад болох юм.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ona(122.201.18.19) 2025 оны 03 сарын 13

Ene khoyor khair setgeliin kholboo khariltsaatai bolchikhoosoi.

1  |  0
Top