АНУ-ын иргэн Элси Томпсон гуай Флорида муж улсын Клируотер хотод таалал төгслөө.
Тэрээр 114 насны ойн өдрөө хүртэл амьдрахад ердөө 14 хоног дутсан байна.
Энэ оны 1 сард Хойд Каролиний 114 настай Мэми Риарден таалал төгссөнөөр Элси Томпсон бүтэн 3 сарын турш тус улсын хамгийн өндөр настан байсан юм.
Өндөр настай эмээ өөрийнхээ урт насалсаны нууцыг ямагт инээмсэглэж байснаар тайлбарлаж байсан юм.Одоо түүний хүү 4 ач үлдсэн байна.
Өнөөдөр дэлхий дээр хамгийн өндөр настай буянтай буурал бол 115 настай Японы Дзироемон Кимура гуай юм.Тэрээр 1897 оны 4 сарын 19-нд төрсөн байна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )