Путин АСК-ын ордонд зочлов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Оросын “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” хуучин Гавана кино театрын байрыг тохижуулан инээдмийн баярын өдрийн хүрээнд нээлтээ хийжээ.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирж “Суут зураг бүтээхийн тулд өөрөө ядуу төрөх ёстой” гэж наргисаар хуран цугласан олны баяр хөөр дээр инээд нэмээд авав.

Ерөнхийлөгч наргиад эхэлмэгц тэнд байсан хүмүүсийн яриа хөөр хошин аястай болжээ. Москва хотын мэр Сергей Собянин завшааныг ашиглан Путинд жаахан тал засаад автал бэлэн зэлэн үгтэй Ерөнхийлөгч “Хөхөө тахиаг магтана” гэдэг шиг юм болж байх шив дээ гээд хөхрөлдлөө.

Москва хотын мэр ч ам хуурай байсангүй.Орох офисс,оочих кофетэй болсон АСК-ийн Ерөнхийлөгчид “Байшин нь эзнээ чимдэг юм” гэсэн эртний сүржин  лоозонг давтлаа.

“Авхаалж сэргэлэнчүүдийн клуб”-ийг анх 1961 онд Альберт Аксельрод, Михаил Яковлев,Сергей Муратов санаачилсан юм.Хэтэрхий хурц асуудлыг дэвшүүлсэнийхээ төлөө 1971 онд тус нэвтрүүлгийг хааж байсан ч 1986 онд дахин сэргээсэн байна.

1965 оноос одоо хүртэл тус нэвтрүүлэгийг хөтлөн явуулж буй “партизан” Александр Масляков  одоо АСК-ийн захиралаар ажиллаж байгаа юм.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top