Тэнгэр баганадсан барилгын гал намдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Чечений нийслэлийн тэнгэр баганадсан”Грозный- Сити”цогцолборын  40 давхар  байшинд  өчигдөр орой гарсан гал Москвагийн цагаар пүрэв гаригийн 01 цаг 30 минутын орчимд намджээ.

Цахилгааны богино холболтоос үүдсэн байж  болох гал түймэр барилгын дээд давхарын дэлхийд  алдартай хосгүй том цагийг хүртэл дүрэлзсэн байна.

Аугаа цагийн заалт 20цаг 30 минутыг заагаад зогсжээ.

Тус гал дээр Грозный хотын болон зэргэлдээ хотуудын гал унтраах ангиуд бүрэн бүрэлдхүүнээрээ ажилласаны эцэст тэнгэр баганадсан барилга болон ойр хавийн барилга байгууламжид гал авалцахаас урьдчилан сэргийлж чаджээ.

Одоогийн байдлаар галын хамарсан хүрээ урьдчилсан байдлаар 18 000 кв.метр болоод байгаа юм.

Гал түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй байна.Байшингийн гадаад өнгөн хэсэг галд автсан ч барилгын үндсэн бүтээцэд нөлөөлөөгүй болохыг шинжээчид тогтоогоод  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top