Орос-Зөвлөлтийн нэрт жүжигчин Элина Быстрицкая 1928 оны 4 сарын 4-ны өдөр Киев хотноо цэргийн эмчийн гэр бүлд төржээ.
Дайны эхний өдрөөс Быстрицкийн гэр бүлийнхэн амьдарч байсан Чернигов муж фронтын галын шугам болж 13 настай охин цэргийн эмнэлэгт эцэг эхдээ туслан шархтангуудыг сувилсаар бага эмчийн мэдлэгтэй болжээ.
Дайны дараа тэрээр эцэг эхийн мэргэжлээ өвлөн анагаахын техникумыг амжилттай төгсжээ. Гэвч тэр энэ мэргэжлээрээ ажиллсангүй. Театрын урлаг түүний сэтгэл зүрхийг эзэмдээд байв.
Элина Быстрицкая Киевийн театр урлагийн дээд сургуульд Л.А.Олейникийн урланд суралцан 1953 онд төгссөн байна.
Тэрээр 1958 оноос Москвагийн бага театрын тайзан дээр тоглож байгаа юм.
Элина Быстрицкая 1950 оноос дэлгэцийн урлагт хүчээ сорин “Амар тайван өдрүүд”\1950\,”Дуусаагүй тууж”\1955\,” Сайн дурынхан”\1958\,”Бүгд л хүнээрээ үлддэг”\1963 \ зэрэг кинонуудын гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Түүний үе үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон дүр бол 1957-1958 онуудад бүтээсэн М.Шолоховын “Дөлгөөн Дон” киноны Аксиньигийн дүр юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 2 )
gaihamshigtai emegtei 85tai gehed dogi bna shuu