Сургуулийн шалгалтын хуваарь Жастин Биберийн тоглолтоос шалтгаалан өөрчлөгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

Норвегт энэ сарын 16-17 нд зохиогдох  Канадын залуу од Жастин Биберийн  тоглолтоос шалтгаалан хэд хэдэн дунд сургуулийн шалгалтын хуваарьт өөрчлөлт орлоо.

Нийслэл хотоос 375 км зайд орших Олессуны сургуулиуд бүх нийтээрээ улиралын шалгалтаа хугацаанаас нь өмнө буюу  4 сарын 10-11 өдрүүдэд урьдчилан өгөх юм. Кристин Халворсений мэдэгдсэнээр Норвегт сургуулийн захиргаа  боловсролын яамны шийдвэрийг хамааралгүй сургалтын бодлогоо зохицуулах эрхтэй байдаг ажээ.

Өнгөрсөн жил 19 настай Жастин Бибер Норвегийн Ослогийн дуурийн театрт үнэгүй тоглолт хийхэд15 000 үзэгчид хуран цугласнаас  охид голдуу өсвөрийн залуус  танхимийг дүүргэсэн байна.

2009 онд "One time" синглээрээ дэлхийд анх нэрээ цуурайтуулсан түүний энэ онд гаргасан "My world"цомгоос одоо “Billboard Hot 100” шилдэг чартад 7 дуу нь багтаад байгаа юм.

Өнөөдөр хүртэл Жастин Бибер 15 сая хувь цомгоо амжилттай  борлуулаад байгаа юм.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272

1  |  0
Top