Украйны телевизийн “Дэлгэцийн баатрууд” цувралын шинэ дугаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Энэ удаад бага насандаа олны танил болсон жүжигчдийн өнөөгийн амьдралыг хамтдаа хүүрнэх юм.
1980 –аад онд “Улаан малгайт” киноны гол дүрд жүжиглэж байсан Яна Поплавская өдгөө 45 нас хүрчээ.Одоо ч гэсэн түүнийг ойр орчных нь дэлгэцийн нэрээр нь дууддаг гэнэ.
Амьдрал дээр тэрээр улаан малгайгаар байнга гоёдоггүй ч багаасаа бэлгэнд авсан олон тооны улаахан бүрх байдаг ажээ.
Яна хүүхэд насны бахархам дурсамж дүүрэн ч ангийн охиндоо гомдон уйлснаа одоо ч мартдаггүй ажээ.
Тэдний ангид өхөөрдөм хөөрхөн хирнээ Янад дургүй нэгэн охин байжээ.Магтаалын үгсэд умбан дассан “Улаан малгайт”-ад тэр охин нэгэнтээ”Алдарт Поплавская чамайг яагаад кинонд тоглуулсаныг би мэднэ.Чи бол ЗХУ даяар хамгийн аймшигтай охин учраас тэр шүү дээ” гэж хэлэхэд нь гүйж гараад уйлан голдоо ортол ангийн анддаа гомджээ.
Дмитрий Иосифов бас л багадаа “Буратино”-гийн дүрд тогложээ.
Алдаршин мандахын зэрэгцээ “модон хүүхэлдэй”, “ямар” хамарт гэж дуудуулсаар өсөх ямар л амар байв гэж.
Гэвч эрийн цээнд хүрэхийн хирээр бүгд түүний “Буратино” байсныг мартжээ.
Одоо түүнд “модон хүүхэлдэй”-нээс дэлгэцийн кадр, зургийн цомгоос өөр юм үлдээгүй ажээ.Бүр тас тас хөхөрдөг хөгжилтэй инээд нь ч хэрсүүжжээ.
Түүнийг харвал харин модны дархан Карло-аавтай л эндүүрч болох юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )