Хелли Берри удахгүй ээж болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 07

Оскарын шагналт Холливудын нэрт жүжигчин Хелли Берри хэдхэн сарын дараа хоёр дох үрээ төрүүлэхээр зэхэж байна.Хүүхдийн эцэг нь өдгөө 47 настай Францын жүжигчин Оливье Мартинес юм.

“ИТАР-ТАСС”-ын мэдээнд дурдсанаар 46 настай Берри одоо 3 сартай жирэмсэн юм байна.

Хелли Берри өмнө нь Габриэль Обритэй ханилан сууж байхдаа 2008 онд Нала охиноо төрүүлсэн юм.

Тэрээр Эрик Бенет,Дэвид Жастис нартай албан ёсоор дэр нэгтгэж байсан ч 2010 оноос хойш Оливье Мартинестэй “туждаа хамт” байгаа билээ.

Берри Франц эртэй “Акулын тарнидагч бүсгүй” киноны зураг авалтын үеэр танилцсан байна.

М.Мишээл

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top