Хэдхэн хоногийн өмнө болсон Америкийн поп дуучин Леди Гагагийн төрсөн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд “Сhahel”-ийн нэрт дизайнер Карл Лагерфельд хүрэлцэн ирж залуу одод хувийн ил захидлаа гардууллаа.
Леди Гагаг нарны шилтэй цайвар шаргал үстэйгээр зурсан зургийнхаа дор тэрээр ”Эрхэмсэг Леди Гага төрсөн өдрийн мэнд хүргэе.Хайраар мэндчилсэн Карл Лагерфельд” гэж бичээд алдарт гарын үсгээ зуржээ.
Баярлан талархсан Леди Гага сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй ил захидлаа дэлгэн гэрэл зурагчдын өмнө зургаа татуулжээ.
Мөн тэрээр “Алдарт Лагерфельдийн ил захидал энэ өдрийн хамгийн хүндтэй бэлэг төдий аугаа их хүндэтгэл байлаа” гэж үзэгчдийн өмнө бахархалтайгаар өгүүлсэн байна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
goy yumaa