Пабло Пикассо :“Хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ би зогсоохгүй “

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Одоогоос яг 40 жилийн өмнө 1973 оны 4 сарын 8-ны өдөр Испаний суут зураач Пабло Пикассо/1881-1973 /  хорвоог орхин одсон билээ.

Тэрээр олон зуун  зургаа  хүн төрөлхтөнд  мөнхлөн үлдээсэн шигээ өөрөө 91 насыг насыг зооглож чаджээ.

Пикассо амьдалынхаа  туршид  2О 000  зураг зурж амжсан бөгөөд  түүний албан  ёсоор зарагдсан зургууд нь  262 сая долларын  үнэд хүрсэн баримт байна.

2010 оны  5 сарын 4 –ны өдрийн  “Кристис” урлагийн биржийн ээлжит  арилжаагаар Пабло Пикассогийн зурсан  “Нүцгэн бүсгүй, ногоон навчис, цээж хөрөг “ зураг 106 482 000 долларийн үнэ хүрсэн нь өнөөдөр манай дэлхийн  хамгийн өндөр үнэтэй зураг юм.

Пабло Пикассо 2009 онд  “The Times” сонины санал  асуулгаар 1,4 сая уншигчийн саналаар  “Зууны шилдэг зураач “-аар шалгарч  байсан юм.

Тэрээр амьддаа алдар гавьяаныхаа титмийг атгаж чадсан цөөхөн зураачийн нэг боловч урлаг хайр дурлалаа  огтхон ч салгаагүй нэгэн билээ.

Пабло Пикассо урлан бүтээх арга хэлбэрээ өөрчлөн солих бүрт түүний эхнэр юмуу нууц амрагууд,найз нөхөд, гэр орон, тэр битгий хэл тэжээмэл нохойгоо ч сольсоор иржээ.

“Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” гэж үздэг алдарт зураач хайр дурлалын эрлээ ч насан туршдаа эрхэмлэсээр ирсэн юм.

Юугаар ч гачигдахын зовлонгүй  91 наслан бурханы оронд зорихдоо тэрээр “ Хорвоо дэлхийд надад  дутуу дулимаг юм огтхон ч алгаа. Харин  хэзээ ч бийрээ дахин гартаа барихгүй. Ялдам сайхан бүсгүйг  дахин тэврэхгүй  гэдэг л харамсалтай байна “ гэсээр амьсгаа хураасан  гэдэг.

Пикассог 1973 оны 8 сард сүүлчийн замд үдэхэд нь уригдаагүй нэг ач нь 3 сарын дараа хор ууж нас баржээ.1975 онд хүү Паола нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэний улмаас 54 насандаа таалал төгсжээ.

Үүнээс яг хоёр сарын дараа алдарт зураачтай 50 жил нэр холбогдсон Мари-Тереза өөрийгөө дүүжилсэн бол Пикассотой эцсийн мөчийг нь хүртэл хамт байсан Жаклин Рок 1986 онд өөрийгөө буудан амиа хороожээ.Суут хүний үхэл ч нэхэл хатуу ажээ.

М.Мишээл

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top