“Зүүдэнд ч оромгүй явдал”-аа дурсахуй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

1980 –аад оны хүүхдүүд “Зүүдэнд ч оромгүй явдал” киног сайн мэднэ.Сургуулийн ахлах ангийн сурагч Роман ,Катя нарын дурлалын тухай  энэ киног тэр үеийн хүүхдүүд өөрсдөө зүрхэндээ бяцхан дурлал бадраачихаад найз охид, хөвгүүд  ангиараа хамтдаа үздэг байлаа.Зарим нь бүр хамгийн олон үзсэнээ гайхуулан арван хуруунд нь багтахааргүй болчихсон байдагсан.Сургууль дээр үдэшлэг дээр орой орцонд  тус киноны дуу А.Рыбниковын зохиосон Таагүрийн шүлгээр хийсэн “Сүүлчийн найраглал” дууг “Ветер ли  старые...” гээ д л хазгай буруу хамаагүй гитартай дуулдаг байлаа.

“Зүүдэнд ч оромгүй явдал” киног найруулагч Илья Фрэз Галина Щербаковагийн “Роман, Юлька хоёр” туужаас сэдэвлэн бүтээжээ.

1981 онд дэлгэцэнд гарсан энэ кино тэр жилдээ “Советский экран” сэтгүүлийн санал асуулгаар хамгийн шилдэг киногоор шалгарч байсан юм.

Улс төрийн үзэл бодол,өнгө будгаас эс хамааран гэгээн хайрын магтуу энэ кино 1982 оны 3 сарын 5-н АНУ-д нээлтээ  хийн “Love& Lies” нэртэй гарч байжээ.

Манай үзэгчид “Зүүдэнд оромгүй явдал” –ыг 1981 онд гарсан даруйд нь “Ленин” клубт үзэж сонирхож байсан бол 1982 онд “Монгол кино” үйлдвэр\ хуучин нэрээр\ төрөлх  хэл дээрээ гайхалтай орчуулан дуу оруулсан байдаг.

Тус киноны гол дүрд Романд Никита Михайловский,Катяд Таня Аксюта нар чадварлаг тоглосон билээ.

Никита Михайловский 1964 оны 4 сарын 8-нд төрсөн юм.Тэрээр ид залуу 27 насандаа хүнд өвчний улмаас 1991 оны 4 сарын 24-нд Лондонд хорвоог орхисон.Өнөөдөр тэр сэрүүн тунгалаг байсан бол цогтой халуухан 49 нас хүрэх байсан юм.

Таван настайгаасаа анх дэлгэцэнд гарсан Никита хүү нийт 20 гаруй гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байдаг.Тэрээр амьдралынхаа эцсийн мөчид ч эхнэртээ Роман Катя хоёрын дурлалаа дурсаар байсан гэдэг.

Л.Мөнхөө 

 

 

 

 

 

 

 

 

.

 

  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ (92.46.28.87) 2025 оны 03 сарын 13

яах вэ дээ ьичижи л байг хэруул бичсэнээс дээр

1  |  0
сүхээ(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

Гоё кино байдаг юм.Ойрд гарахгүй байнаа.Роман зайлуул тийм з****уугаараа бурхан болсон юм уу?

1  |  0
Kkkk(122.201.18.149) 2025 оны 03 сарын 13

Hend heregtei medee yum bol doo...emee uvuu nart l heregtei yum shig bn..

1  |  0
Enkhe(86.42.218.189) 2025 оны 03 сарын 13

Uneheer goy kino shuu.Haayadaa uzehed uidmaargui. Gol duriin emegtei n Romanaasaa 7 nasaar egch bsan gesen murtluu yag jaahan ohin shig haragddag shuu.

1  |  0
Top