5 сарын 6 хүртэл цастай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Өрнийн зурхайд өгүүлсэнээр  ирэх хаврыг дулаахан нарлаг тунгалаг хавар болно гэж бичсэн ажээ. Гэвч Европт хаврын урь орох яагаа ч үгүй хөр цасанд дарагдсаар байна.

Англид гэхэд сүүлийн 50 жил болоогүй хүйтэн жавартай хаврыг угтаж байна.

Оросууд ч ийм цас мөстэй хаврыг мартаад 10 жилийг ардаа орхижээ. Настайчуудын нь ой дуртатгалаар 1969 оны өдийд  иймэрхүү  жиндүү байсан гэнэ.

ОХУ-ын ус цаг уурын шинжилгээний институтын лаборторийн эрхлэгч Андрей Шмакиний дүгнэлтээр нийт нутгаар ирэх сарын 5-6 хүртэл цасан бүрхүүлтэй байх “прогноз” байгаа юм.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top