Оросын бүжигчин Лондонд ор сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Лондоны “Колизей”театрын Орос бүжигчин Сергей Полунин ирэх долоо хоногт болох “Шөнө дундын экспресс” тоглолтын  өмнөхөн ор сураггүй алга болжээ.

23 настай залуу бүжигчин өнгөрөгч лхагва гаригаас бэлтгэлдээ ирээгүй байна.Түүний хаа байгаа нь ч одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тус театрын балетмейстр Питер Шауфус түүний  оронд 20 настай Йохан Кристенсенг шинэ хөтөлбөрт тоглуулахаар  сонгоод байгаа ч энэ дүрд яг цав тохирох цорын ганц хүн нь Сергей Полунин гэсэн бодлоосоо огтхон ч ухрахгүй байгаа юм.

Полунин 13 настайдаа Английн  эзэн хааны  балетийн сургуульд элсэн орж байсан төдийгүй 19 настайдаа гоцлол бүжигчин болж байсан Англи даяар нэр нь түгсэн  авьяаслаг залуу од юм.Гэхдээ Сергей  Станиславскийн нэрэмжит хөгжмийн театрт албан ёсны харьяалалтай юм байна.

Сергей Полунин нэгэнтээ “The Guardian”сонинд өгсөн ярилцлагатаа бүжгийн урлагийн бэлтгэл сургуулилалтын хүнд хэцүүд залхаж байгаагаа дурдаад 26 нас хүрээд их урлагаас бууж кино дэлгэцэнд хүчээ сорих хүсэл эрмэлзэлтэйгээ  ярьж байжээ.

М.Мишээл

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top