Сурагч охин ангидаа төрөх дөхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Оросын Ширяевийн районы нэгэн бөглүү тосгоны сургууль төрөх газар болох дөхсөн сонирхолтой явдал тохиолджээ.

Биеийн тамирын хичээл дээр ахлах ангийн сурагчид дасгалаа үргэлжлүүлж байх үеэр 15 настай Яна охин хүчтэй өвдөж байгаагаа багшдаа хэлсэнээр ээжийг нь яаралтай дуудуулж районы эмнэлэгт хүргүүлжээ.

Тэд жаахан л цаг алдсан бол үнэндээ сургууль дээр төрөхөөс өөр аргагүй байжээ.

Төрөх тасагт очмогцоо Яна эсэн мэнд нярайлж  2кг 700 грамм Богдан нэртэй хөөрхөн охинтой болжээ.

Маргааш нь сурагчийн дүрэмт хувцастай гэзгэндээ туузтай ягаахан хацартай охин нялх үрээ тэврэн шинэ өглөөг угтжээ.

Сахал нь ч гүйцэд ургаагүй 16 настай техникумын оюутан Павел ч номын цүнхтэйгээ зэрэгцүүлэн өлгий живх бариад төрөх тасаг руу харайлгажээ.

Хүүхдүүд болсон хойно аль аль нь эцэг эхээсээ охиныг  жирэмсэн гэдгийг нууж иржээ. Яна бага зэрэг махлаг болохоор хэлхгэр хувцастай бараг анзаарагдаагүй байна.

Гэхдээ тэд сэмхэн эмнэлэгийн хяналтанд  хамрагддаг байжээ.

 Тэдний бодсон шиг  эцэг эхчүүд нь загнаж зэмлэсэнгүй .Харин ч баяр хөөртэй хүлээн авч хүүгийн тал тосгондоо тов хийсэн байшин бэлдэж төхөөрчээ.

Янагийн ээж залуухан эмээ” Эвий дээ.Охиноо зэмлэх юу байхав дээ.Ийм хөөрхөн амьтанг олон сар нууж явах гэж дээ.Би ч өөрөө 5 хүүхдийнхээ томыг  төрүүлэхдээ дөнгөж л 18 настай байлаа шүү дээ гэж баярын нулимсаа арчин өгүүлжээ.

М.Мишээл

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huuuhed(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Yer n ohid eejshigee l baidag yum daa

1  |  0
zochin(110.33.197.94) 2025 оны 03 сарын 13

huurhun ymaa.eruul enhiig husiye

1  |  0
ааа(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

хүүхэд хүүхэдтэй болж дээ.кхх.одоо тэгээд хичээлээсээ жирэмсний амралт авахуу эсвэл яах болж байнаа.

1  |  0
Зочин(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Наадах чинь харинч төржээ Манайд бол ухаад шидчихэж байгаа Ийм асууд**** нууц байд****д байгаа шдээ

1  |  0
Top