Холливудын алдарт “Жааз хөгжимд зөвхөн хүүхнүүд” киноны зохиомжийн шинэ хувилбар болгон Оросууд Сочи-2014 оны өвлийн олимпийн тоглолтын бэлтгэл ажлын явцыг уран хошиноор харуулсан”Спортод зөвхөн хүүхнүүд” нэртэй инээдмийн кино бүтээх бэлтгэл ажилдаа орлоо.
Тус киноны найруулагчаар Евгений Невский ажиллаж байгаа бөгөөд Александр Цекало продюсерийн үүрэг гүйцэтгэх ажээ.
Киноны “хувилсан” бүсгүйчүүдийн дүрд Михаил Трушин,Илья Глиников,Дмитрий Мухамедеев,Алена Чехова нар тоглож байна.
Энэ киноны нэг сонирхолтой хэсэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулын цаначины хувиар өөрийнхээ дүрд тоглох юм. ”Спортод зөвхөн хүүхнүүд” кино энэ оны сүүлээр дэлгэцэнд гарна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )