Төөрсөөр төрөлдөө ирсэн Ерөнхий сайдын төөрсөн тухай комментууд

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09
  1. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг дагалдагчын хамт бямба гарагаас эхлэн төөрсөн.
  2. Түүний “төөрөгсдийн” багт 70 хүн багтжээ.
  3. Уг нь Ерөнхий сайдын багийнхан өнгөрсөн ням гарагийн өглөө Бурхан Халдун ууланд авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байж. 
  4. Гэвч цаг агаар гэнэт муудсанаас болж цасанд боогдон сураггүй болж, улсыг бараг л онцгой байдал зарлуулах шахсан.
  5. Ерөнхий сайдтай хамт хүү Тулгаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Г.Дэнзэн, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, гэрэл зурагчин нарын нөхдүүд явж байгаад хацар ам, чихээ жаварт хайруулжээ.
  6. Ерөнхий сайдыг эрэх эрлийн багт цэрэг цагдаа, онцгойгоос эхлээд эмнэлгийн байгууллагын олон машин ч дайчлагджээ.
  7. Гэтэл хэргийн экэн хэнгэрийн дохиураар “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу тодорч байна. Тэрбээр Ерөнхий сайдын энэхүү аяллын санааг гаргасан гэх.
  8. Сураг сонсох нь ээ “Гараг” ах маань “Чингисийн онгон Бурхан Халдун” ууланд байгааг манай судлаачид бараг тогтоочихоод байна. Засгийн газрын тэргүүний хувьд бодит байдалтай танилцах нь зөв гэж зөвлөн Ерөнхий сайдыг уруу татаж.
  9. Аяллын багийн эрчүүд ням гаригийн өглөө далайн түвшнээс дээш 2361.5 метр өндөрт орших Бурхан Халдун уулын оргилд гарахаар хөдөлжээ.

10. “Уулчид” бага үдийн хэдийд уулын оргилд хүрч тэндээ арц хүж уугиулж, хадаг яндар зүүж, зураг хөргөө татуулсаар хоёр цаг гаруй саатаад буух үед хэрэг бишдэж эхэлжээ.

11. Багийнхныг уулнаас буух гэтэл цас орж, нүүр нүдгүй шуурч хоёр бүлэг болон хуваагдсан багийнхан уулнаас бууж чадалгүй нам гацсан төдийгүй төөрч уулын мод бараадан галлаж үүр цайлгажээ.

12. Чингисийн онгоныг харж, хайх гэсэн биш хацар, чихнээсээ салахаа шахсан хөгтэй явдлынхаа түүхийг тэд ихэд нууцлаж буй гэх.

13. Ерөнхий сайдын багийнхныг өмссөн хувцастайгаа ууланд хоноход -17 хэмийн хүйтэн байсан гэх.

14. Тэд шөнийн 01 цагийн үед “Бид төөрчихлөө” хэмээн Хэнтийн аймгийн онцгойгийнхонд мэдэгдсэн хэдий ч тэднийг онцгойгийнхон биш хилчид олсон.

15. Эрлийн ажиллагаанд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171E нисдэг тэрэг, найман автомашиныг эрэлд ашигласан байна.

16. Аяллын багийнханы дунд “BTF” компанийн захирал Л.Огторгуй байршил тогтоогчтой явсан нь ийн хэрэг болж амь аврагджээ.

17. Гэсэн ч тэд  “Эрлийн багийнхан ирээгүй байсан ч эсэн мэнд очихоор байсан” хэмээн ирсэн хойноо ярьжээ.

18.  Харин Ерөнхий сайд өөрийн твиттер хуудсаар дамжуулан Бурхан Халдун ууланд төөрсөн сэтгэгдлээ бичсэн нь гэмээ цайруулах гэсэн гэнэн бодол байв.

19. Тэрбээр "Өчигдөр Бурхан Халдун ууландаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэй төөрөв. Долоон цаг цас ухаж зам гаргав. Шөнө модон дотор гал түлж хонов. Өглөө 06.00 цагт хунгар цасан дундуур дөрвөн цаг явж байтал Онцгойгийнхон ирлээ. 71 хүний зарим нэгнийнх нь хацар хайрагдсаныг эс тооцвол бүгд шалгалтыг сайн давлаа. Бурхан Халдун ууландаа өдөр бүр залбирмой. Бурхан Халдуны аврал, багийн гишүүдийн зүтгэлээр, та бүхний залбирлаар хацраас бусад нь зүгээр" гэжээ.

20. Гэхдээ Ерөнхий сайдын болон тэдний багийнханы төлөө хичнээн хүн залбирсан бол.

21. Харин Танхай эмээ Ерөнхий сайдын 70 хүний бүрэлдэхүүнтэй багийг ийн элэглэжээ.

Далан бор оготно
Эрт урьд цагт ах дүү 70 бор оготно байж гэнэ. “Алтан гадас” гэдэг фракцитай юм байж. Нэг өдөр “Алтан гадас” фракци дээр нь аюултай сайхан боломж гарч ирэхэд ах дүү далуулаа хэлэлцэж байгаад шагайн чинээ доллараа сая доллар болгожээ. Тэгээд Бурхан Халдун уул руу яваад төөрөөд үхэх шахаж гэнэ. Энэ явдлаа ах бор хулгана нь твиттерт жиргэж гэнэ.
“Ах дүү далуулаа юмсан” гэхэд нь жиргээчид:
“Өнөр болохоо дөхжээ” гэж
““Алтан гадас” фракциараа явсан юмсан” гэхэд
“Зугаалга болох дөхөж дээ” гэжээ
“Авирах гэж байтал аймаар их цас орчихлоо” гэхэд
“Зуд болох дөхөж дээ” гэжээ
“Шөнө модон дотор гал түлж хонов” гэхэд
“Түймэр тавих шахаж дээ” гэжээ
“Ах дүү далуулаа 7 цаг цас арилгав” гэхэд
“Ажилч болохоо дөхөж дээ” гэжээ
“Арилгаж байгаад хуруу хацраа хөлдөөлөө” гэхэд
“Группэд орох шахаж дээ” гэжээ
“Нисдэг тэрэг ирж байж л аварлаа” гэхэд
“Улсаа хямраах шахаж дээ” гэв
“Ард олныхоо төлөө залбирч байгаад л ирлээ” гэхэд
“Лам болохоо шахаж дээ” гэв
“Одоо монголчууд улам их хийморьтой явна” гэхэд
“Үзмэрч болох шахаж дээ” гээд даапаалаад хайхарч өгсөнгүй.
70 бор оготно жиргээчдээс ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч жиргээч гэдэг чинь юу ч мэдэхгүй ажилгүй хар бааснууд байдаг юм байна гэж мэдэж гэнэ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(190.38.254.232) 2025 оны 03 сарын 13

Of the panoply of website I”ve pored over this has the most veiyartc.

1  |  0
dako(122.201.18.140) 2025 оны 03 сарын 13

muu zugiin muu yavdaltai humuusiig dahij buu ireesei gesendee tegsen biz dee

1  |  0
зочин(1.113.182.168) 2025 оны 03 сарын 13

Яасан их сэтгэлийн хөөрлөөр яваад ирээ вэ

1  |  0
zochin(183.177.99.86) 2025 оны 03 сарын 13

tenger hezee ch nugeltnuudiig huleej awahgui eeTer hairhan chin mod ihtei shuurga ter bur shuurdag ch gazar bish ... bolohgui humuus ochson gedgiig heleed bna shuu

1  |  0
badaa (182.160.17.10) 2025 оны 03 сарын 13

burhan haldunluu hen durtai garuud n garna gej bhgui yalan guya ed nar shig eh ornoo zarj bga novshnuud uheeguidee bayral dahin buu zugel uul us helegnuuleed

1  |  0
ddddddd(122.201.18.147) 2025 оны 03 сарын 13

neg bitgii hel nileen heden nisdeg tergeer haih yostoi baisiin yamarch uls gurnii terguunuud negdugeert tavigddag yum gants altanhuyag gedeg hunii tuhai bish ardchilsan namiin tuhai bish mongol ulsiin erunhii said gedeg utgaarn amiign avarch hamgaalah yostoi baidgiin su. batbold ch baisan hench baisan erunhii saidl bol amiign avrah yostoi manaihan bas denduu dooshn hiih yumaa engiin irgedtei haritsuulah arga bol baihgui

1  |  0
badaa (182.160.17.10) 2025 оны 03 сарын 13

yu ch uzeegui heden niltsgar garuud yaj bugd hulduud uhcheegui yum

1  |  0
sar(103.10.22.49) 2025 оны 03 сарын 13

tuuruh asuudal hend ch bdg yamar muriitui togloom togloson bish eruul enkhiig husiii

1  |  0
sar(103.10.22.49) 2025 оны 03 сарын 13

uuland avirah sain hereg

1  |  0
nar(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

hahahahahahah goy goy goy bichij

1  |  0
nar(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

hahahahahahah goy goy goy bichij

1  |  0
Top