“The Mongolian Live Sessions” төслийн дараагийн уран бүтээлчид

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Монголын рок поп урлагийн авьяастнуудын дуу хоолойны чадал, цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөлд нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болгох тэр амьд холбоог мэдрүүлэх боломжийг олгож байгаа юм.Тиймээс монголын шилдэг гэсэн 16 уран бүтээлчийн амьд дуулал болох найман видео бичлэгийг ямар ч засвар, өөрчлөлтгүйгээр үзэгч түмэндээ хүргэж эхлээд байна. Эхний уран бүтээлчид бол хүчтэй хоолойтой, “Sweetymotion” хамтлаг юм. Тэд төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан намар” дууг амьд хөгжимтэй уянгалуулан дуулсан.  Тэгвэл төслийн хүрээнд бүтээгдэж буй дараагийн уран бүтээл “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтрал байх юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saak(122.201.18.184) 2013 оны 05 сарын 13

Goe tosol bn Ene xvvxen vtgiig ch estoi uiltal toglodog vm bnle

0  |  0
Top