Салаавч гаргасан Ч.Ганхуяг хилийн чанад руу зугтаасан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Талх судлаач, Түүх судлаач гэх нэр зүүж бүр сүүлдээ “Салаавч” болсон Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг сүүлийн үед олны анхааралд их өртөх боллоо. Тэрбээр төрийн ордон руу салаавч гаргасан хэргээр цагдаагийн байгууллагад байцаагдах болоод байгаа юм. Ч.Ганхуягтай хамт ийм үйлдэл хийсэн Б.Болдсайханыг цагдаагийн газраас мэдүүлэг өгөхөөр дууджээ. Харин Ч.Ганхуяг эзгүй байсан учраас мэдэгдэл хүргүүлж чадаагүй байна. Учир нь өчигдөр Дэлхийн Эдийн Засгийн Форумын Зуны Давосын чуулганд оролцохоор хилийн дээс алхжээ. Ямартаа ч түүнийг буцаж ирэхэд нь хуулийнхан байцаалт авч, “Салаавч” гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцох биз ээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

salaavch gargalaa geed baitsaaj baidag tsagda gej bainuu bas salaavch ene tertei huutsulduj baisnaas ter ilerhgui bgaa eruugiin gemt herguude murduuch

1  |  0
хрха(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

юун ч идэвхтэй урт салаавч вэ дэ

1  |  0
Top