Салаавчаар ам.доллар бууруулсан уу...

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

УИХ-ын гишүүдийн дунд салаавч гаргадаг моод дэлгэрээд удаж буй. Тухайлбал УИХ-ын гишүүдээс хамгийн анх салаавч гаргасан хүн бол Ш.Сайхансамбуу билээ. Тэрээр өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир гишүүд рүү салаавч гаргаж багагүй шуугиан тарьсан юм. Тэгвэл дараагийн ээлжит салаавч гаргасан гишүүн бол Ц.Шинэбаяр. Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгай албаны ажилтнууд руу салаавч гаргасныг ард түмэн мартаагүй ээ. Дараагийн ээлжит салаавчийн эзэн бол Д.Оюунхорол гишүүн юм. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр TV5 телевизийн Ерөнхий зөвлөх байсан Д.Сарангэрэлтэй нам дотроо хэн нь лидер эмэгтэй вэ гэдэг асуудлаас үүдэлтэйгээр хэрэлдэж, бие бие рүүгээ салаавч гаргасныг мөн адил ойр хавийн хүмүүс нь гэрчилсэн билээ. Энэ мэт гишүүдийн балчимгүй явдлыг тоочоод байвал дуусашгүй бололтой.  Хамгийн сүүлд гэхэд л Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг хэсэг нөхдийн хамт төрийн ордон руу салаавч гаргасан. Гэтэл түүнийг салаавчны шинэ моод дэлгэрүүлсний маргаашнаас нь ам.доллар буурсан учраас Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нарын жиргээчдэд хүрэл цом гардуулахаар болсон талаар бор шувуу жиргэлээ. Тэднийг “салаавчаар ам.доллар бууруулсан, сайн эрчүүд” хэмээн нэрийдэж тэдэнд зориулан бүтээсэн цомыг сэтгэл гарган урласан гэнэ шүү. 


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атар(182.160.36.204) 2025 оны 03 сарын 13

оюун хорол салаач өгсөн гэнэ үү юу гэж ойлгодог юм болдоо

1  |  0
zochin(184.78.97.176) 2025 оны 03 сарын 13

tugrugiin hudaldan avah chadvar muu baih n hend ashigtai ve?tegsen murtuu tugruguur hudaldaa hii geed baih yumaa.shuudai tugruguur neg talhk avahaar boljee.tsalin nemlee ene ter bol iluu bizee.

1  |  0
t(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

garidhuugiin zoduuldag golog bas gargaa biz dee g.bayarsaihan ard irged ruugee gargasan gej hurelsuhed zoduulchaad gonshignoo biz dee lalar an nam sontugei

1  |  0
УУ(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

Хөгжилтэй юмаа, энэ цом харин ч уур амьсгалыг зөөлрүүлж өгч байгаа юм биш үү

1  |  0
irgen(103.11.195.190) 2025 оны 03 сарын 13

Энэ цомд ял онооно уу эрхэм шїїгч ээ. Монглоос гаргаж болохгїй. ядаж тэнсэн єгнє биз дээ

1  |  0
E(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

Naadah chini evluuleg shuu. Yun tsom baih ve dee ha ha

1  |  0
Hep(203.169.50.45) 2025 оны 03 сарын 13

Ene odoo yamar utagtai yu bolood bainaa.Mongol bank yagaad dollariin hansh usguud bainaa.

1  |  0
Top